&#34Төр хувийн хэвшлийн бүтээн байгуулалтад иргэдийн оролцоо&#34 чухал

Хуучирсан мэдээ: 2014.09.12-нд нийтлэгдсэн

&#34Төр хувийн хэвшлийн бүтээн байгуулалтад иргэдийн оролцоо&#34 чухал

УИХ-ын намрын чуулган эхлээгүй байгаа энэ үед УИХ-ын гишүүн Ж.Батзандан дүүргийнхээ иргэд сонгогчидтой уулзаж тус дүүрэгт хийгдэж байгаа бүтээн байгуулалттай танилцжээ. Тодруулбал, энэ долоо хоногт БЗД-ийн 9,10,11,12,17-р хорооны иргэдтэй уулзаж, тэдний санал хүсэлтийг хүлээн авч, тулгамдаж байгаа асуудлуудын талаар ярилцжээ.
Их хурлын гишүүн Ж.Батзандан хэлэхдээ “ Цаасан дээрх ажил иргэдэд хүрч чадаж байна уу гэдэг хамгийн чухал. Тиймээс хороо бүрт хийгдэж байгаа бүтээн байгуулалтуудыг ямар шатанд явааг иргэд хяналт тавих үүрэгтэй.  Төр хувийн хэвшлийн бүтээн байгуулалтад иргэдийн оролцоо хамгийн чухал гэдгийг онцолсон юм.


Иргэдийн зүгээс хороо бүрт хийгдэж байгаа бүтээн байгуулалтуудыг сайшааж буйгаа илэрхийллээ. Харин өнөөдөр УИХ-ын гишүүн Ж.Батзандан БЗД-ийн 19,22,24-р хорооны иргэдтэй уулзах юм байна.

 

Б.БАТ


 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж