УИХ-ын гишүүн Д.Батцогт Ховдод ажиллаж байна

Хуучирсан мэдээ: 2014.09.12-нд нийтлэгдсэн

УИХ-ын гишүүн Д.Батцогт Ховдод ажиллаж байна

Удахгүй УИХ-ын намрын чуулган нээлтээ хийнэ. Түүнээс урьтаж зарим гишүүд тойрогтоо ажиллаж байгаагийн нэг нь УИХ-ын гишүүн, УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Батцогт. Тэрээр өнгөрсөн долоо хоногоос Ховд аймагт ажиллаж эхэлсэн ба одоогоор Буянт, Дарви, Дөргөн, Зэрэг, Чандмань зэрэг нийт таван суманд ажиллалаа. Ирэх өдрүүдэд бусад сумдад ажиллах юм.

Түүнийг дээрх нэр бүхий таван сумдад ажиллах үеэр ард иргэд тэтгэвэр, тэтгэмж, цалинг хэзээнээс нэмэгдүүлэх вэ гэх асуултыг зонхилон тавьж хариулт авлаа. Мөн орон нутагт эрүүл мэндийн салбарыг хөгжүүлэхэд төр засаг анхаарал хандуулах хэрэгтэйг иргэд сануулж байв. Хэдийгээр өмнөх жилүүдтэй харьцуулахад, эрүүл мэндийн үйлчилгээнд нааштай талууд харагдах болсон ч хөдөөд ажиллах боловсон хүчний ур чадварыг дээшлүүлэхэд анхаарахгүй бол хөрөнгө зарж авчирсан орчин үеийн тоног төхөөрөмж дээр нь ажиллах бэлтгэгдсэн боловсон хүчин дутмаг, түүнээс нь болж хөдөөгийн иргэд хотыг зорихоос аргагүй болдог. Мөн хүн амын өсөлтөө дагаад шинээр эмнэлэг барихгүй бол хүндээ хүрэлцдэггүй зэрэг зовлон бэрхшээл бийг ч энэ үеэр сануулаад авлаа.

Үүнд УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Батцогт баруун бүсийн оношлогоо эмчилгээний төв бариулахаар талууд хамтран ажиллаж байгаа гэдгийг онцлоод, боловсон хүчнийг бэлтгэх , байгааг нь мэргэжлийг нь дээшлүүлэх, гадаадад сургах гээд олон талт ажлуудыг үе шаттай хийхээр төлөвлөж байгааг хэлсэн юм.

Орон нутагт дахь ажлын томилолт үргэлжилж байна.

Г.НАРАН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж