Тэдэнд шилдэг их, дээд сургуулиудын диплом байхгүй, дээд боловсрол эзэмшээгүй. Тэд дэлхийд спортоор алдаршсан. Ингээд та бүхэндээ дээд боловсролгүй тамирчдыг танилцуулж байна.
Лионель Месси
Дөрвөн удаа дэлхийн шилдэг хөлбөмбөгчнөөр шалгарч “Алтан бөмбөг” хүртсэн, алдарт “Барселона”-д 350-иас илүү гоол оруулсан Мессиг дэлхийд танихгүй хүн байхгүй гэхэд болно. Түүний нэр алдар спортын дараах амьдралд нь ч хангалттай.
Бүр болохгүй бол тэрээр өөрийнхөө нэртэй футболка худалдсан ч хангалттай сайхан амьдарна.
Леброн Жеймс
АНУ-ын мэргэжлийн сагсан бөмбөгийн шилдгүүдийн нэг бол яах аргагүй Леброн Жеймс. Тэрээр дунд сургуульд байхдаа сагсан бөмбөгийн спортод дурлажээ. Мэргэжлийн сагсан бөмбөгч болсноороо Леброн сургуулиа орхисон байна.
Оросын теннисчин Мария Шарапова
Оросын нэрт теннисчин бүсгүй Мария Шарапова мэргэжлийн спортын замналаа ердөө 14 настайдаа эхлүүлжээ. Мөн тэрээр дунд сургуулиа ч бүрэн дүүргээгүй аж. Дээд боловсрол эзэмших талаар бүр ч бодож байгаагүй гэнэ.
Усэйн Болт
100 метрийг ердөө 10 секундэд хурдалж чадвал та боловсрол эзэмшээд хэрэггүй. Ямайкын нэрт гүйгч Усэйн Болт дунд сургуулиа ч дүүргээгүй.
Эх сурвалж: "ЗУУНЫ МЭДЭЭ" сонин