С.Бямбацогт гишүүн Ховдод ажиллаж байна

Хуучирсан мэдээ: 2014.09.12-нд нийтлэгдсэн

С.Бямбацогт гишүүн Ховдод ажиллаж байна

Тэрээр энэ сарын 9-16-нд хугацаанд тойргийнхоо арав гаруй сумын ард иргэдтэй уулзаж, ахуй амьдралтай нь танилцахаар төлөвлөсөн бөгөөд өчигдөр Дарви, Цэцэг суманд ажиллажээ. Ховд нутгийн ард иргэдийн итгэлийг хоёр ч удаа хүлээн УИХ-д сонгогдсон хүүгээ нутгийн олон нь талархан хүлээж авчээ.

Уулзалтын үеэр тэрээр УИХ-ын хаврын чуулганы үйл ажиллагаа, МАН-ын бүлгээс санаачлан хийсэн ажлууд, өргөн барьсан хуулийн төслүүдийн талаар танилцуулсан юм.

Нутгийн иргэдийн хувьд цалин, тэтгэвэр нэмэгдүүлэх, малчдын тэтгэврийн насыг наашлуулах хуулийн төслийг батлуулж өгөх, оюутнуудын сургалтын төлбөрийг бууруулах, Хөшөөтийн уурхайг ард иргэдэд ашигтай байдлаар ашиглуулах хүсэлтэй байгаагаа уламжилсан байна.

Мөн бэлчээрийг хувьчилж болохгүй гэсэн байр суурьтай байгаагаа иргэд илэрхийлжээ.Энэ зун 90 жилийнхээ ойг ёслол төгөлдөр тэмдэглэсэн Дарви сумын хүүхэд залууст зориулан хөл бөмбөгийн талбай барих асуудлыг гишүүний зүгээс шийдэж өгөхөөр болжээ. Ингэснээр аймагтаа анхны хөлбөмбөгийн талбайтай сум болох юм байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж