"Мөрөөдлийн театр"-ын жүжигчин Ж.Алтаншагай, “Хэцүү анги” киноны Тэмүүн дүрээрээ олонд танигдсан “Boom Town” хамтлагийн дуучин, бүжигчин, жүжигчин М.Баярбат нар жин хаяжээ. Өнөөдөр нээлтээ хийж буй “Миний ах атаман” киноны гол дүрд Алтаншагай, М.Баярбат нар тоглосон бөгөөд тэд 10-19 кг жин хассан байна. Жүжигчдийн хувьд маш их хичээл чармайлт гарган ажиллаж, нэг сарын хугацаанд зодооны бэлтгэл хийжээ.
Мөнгөнөөс болж хүмүүс өөрөө өөртөө үнэнч байхаа больж залуучууд маань мөнгөний төлөө биш нэгнийхээ төлөө цохилох зүрхтэй байгаасай гэсэн мэссэжийг "Миний ах атаман" киногоор дамжуулан нийгэмд хүргэхийг зорьжээ.
Ч.ШАРХҮҮ