EPA/TORU HANAI
Японы цөмийн эрчим хүчний хяналтын хорооноос Kyushu Electric Power оператор компанийн "Сэндай" АЦС нь дахин ажиллуулах аюулгүй байдлын бүх шаардлагыг хангалаа гэж мэдээлэв. “Фүкүшима-1” атомын станцын ослын дараа тэд анх удаагаа ийм шийдвэр гаргаж байна.
Долдугаар сарын 16-наас эхлүүлсэн Атомын станцуудын аюулгүй байдлын үнэлгээг хийх ажлын явцад "Сэндай" АЦС-ын хоёр блок аюулгүй байдлын нормыг бүрэн хангасан гэж хороо үзлээ.
2011 оны Фүкүшимагийн ослын дараа тэд 48 атомын цахилгаан станцуудын ажиллагааг хаасан юм. Одоо Засгийн газар нь тэднээс аюулгүй байдлын ажиллагааг бүрэн хангасан зарим нэг станцуудыг эргүүлэн сэргээж байна.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР