Сайн дурын сумангуудын гэмт хэргийн мөрдөлт эхэлжээ

Хуучирсан мэдээ: 2014.09.11-нд нийтлэгдсэн

Сайн дурын сумангуудын гэмт хэргийн мөрдөлт эхэлжээ

EPA/ANATOLY MALTSEV

 

Украины Ерөнхий прокурорын газраас Донецк, Луганск мужуудын хүн амын эсрэг Украины сайн дурын сумангуудын явуулсан гэмт хэргийн ажиллагаанд мөрдөн байцаалт явуулж эхэлсэн гэж Ерөнхий прокурор  Виталий Ярема сэтгүүлч нарт мэдэгджээ.

 

"Орон нутгийн хүмүүсийн эсрэг сайн дурын сумангийнхан эрүүгийн гэмт хэрэг үйлдэж байсан баримт, материалууд байгаа” хэмээн Ярема мэдэгдэв. Дээрмийн халдлага, дээрэм үйлдсэн баримтуудыг хууль хяналтын байгууллага бүртгэсэн байгаа гэнэ.

 

Одоо Украинд сайн дурын "Айдар", "Азов", "Донбасс", "Днепр" зэрэг сумангууд хүчний талд байгаа ба тэднийг хүний эрх зөрчсөн гэж Amnesty International олон улсын хүний эрхийн байгууллага өмнө нь буруутгасан байв.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж