
Польшийн тоглоом үйлдвэрлэгчдийн хийсэн, дэлхий даяар алдар нь түгсэн цөөн тоглоомын нэг. Андрей Сапковски хэмээх уран зөгнөлт, адал явдалт зохиолын мастерын уран сэтгэмжийг видео тоглоомонд амилуулсан нь энэ билээ. Тоглоомд Жеральт хэмээх алуурчин баатрыг та удирдан түүнд тохиолдох адал явдлуудыг туулах ба танд туслах хамтрагч нар гарч ирэн үнэхээр сонин хачин зүйлстэй учирна. Таны дайснууд хүн болон хүнээс өөр төрөлтөн байх болно. Тоглоомын дүрслэл үнэхээр сайжирчээ. Гол дүрийн баатар болон бусад дүрүүдийн хөдөлгөөн гайхалтай эвлэгхэн буюу яг л бодит мэт болсон хэмээн бүтээгчид нь өгүүлж байгаа гэнэ. Ерөнхийдөө эхнийхээ ангиас хамаарахгүйгээр бүрэн шинэчлэгдсэн гэж хэлж болно. Тоглоомонд ашиглагдсан шинэ технологиудын хүчээр гайхалтай гоёмсог, үзэсгэлэн төгс харагдах орчнууд, дүрүүд гэх мэтээр баяжигдсан Хаадын алуурчид нь 2011 оны хамгийн гайхалтай график дүрслэл бүхий тоглоомоор нэрлэгдээд байгаа билээ. Тоглоомын сайтууд тус тоглоомыг Assasins Creed-тэй төстэй хэмээцгээж байгаа. Гэсэн ч тус тоглоомноос ялгарах өөрийн гэсэн онцлогууд ихтэй аж.
Нэг тоглогчийн горимтой тус тоглоомыг тоглоё гэвэл та мэдээж хэрэг хамгийн сүүлийн үеийн үзүүлэлт бүхий компьютертай байх хэрэгтэй.