Үндэсний статистикийн хорооноос өнөөдөр энэ оны наймдугаар сарын нийгэм, эдийн засгийн төлөв байдлыг танилцууллаа. Тус мэдээллээр энэ оны эхний найман сард улсын төсөв 153 тэрбум төгрөгийн алдагдалтай гарчээ. Тодруулбал, улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого, тусламжийн нийт хэмжээ оны эхний найман сард 3798.0 тэрбум төгрөг, зарлага эргэж төлөгдөх цэвэр зээлийн хэмжээ 3951.0 тэрбум төгрөг болж, улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл 153.0 тэрбум төгрөгийн алдагдалтай гарсан байна. Төсөв алдагдалтай гарахад зарлагын өсөлт орлогын өсөлтөөс 0.2 пунктээр илүү байгаа нь нөлөөлжээ.
Татварын нийт орлого өмнөх оны мөн үеийнхээс 203.0 тэрбум төгрөг буюу 6.7 хувиар нэмэгдэхэд бусад татварын орлого 120.8 тэрбум төгрөг буюу 30.7 хувь, Нийгмийн даатгалын шимтгэлийн орлого 71.5 тэрбум төгрөг буюу 13.5 хувь, дотоодын бараа үйлчилгээний татварын орлого 31.6 тэрбум төгрөг буюу 2.7 хувиар өссөн нь голлон нөлөөлжээ.
Г.БОЛОР