
Чухамдаа Grand Theft Auto-г энд дурдахаас илүүтэйгээр 2K Czech-ийн алдарт Mafia-тай өрсөлдөх зорилготой бүтээл хэмээн нэрлэсэн нь илүү үнэнд ойр мэт. 1950-иад оны Лос-Анжелос буюу Холливуудын алтан үе, мөн нөгөөтэйгүүр гэмт хэргийн синдикатуудын хүчирхэгжлийн үеийг та бүхэн энэ тоглоомноос харах болно.
Тоглоомын хувьд L.A.Noire нь дээр дурдсан тоглоомуудын адил автомашин жолоодон хотоор давхилдах авч биелүүлэх үүрэг даалгаврын хувьд илүү бие даасан, эргэцүүлэн тунгааж зөв шийдвэр гаргах ёстой агшнууд ихтэй, ер нь зохиол нь үнэхээр төгс гэж хэлж болохуйц. Өчигдөр Хойд Америкт харин ирэх 20-нд Европт нээлтээ хийх L.A.Noire нь эхний ээлжинд X-Box 360 болон Playstation консолууд дээр худалдаанд гарч байгаа аж. Тоглоомын гол дүр Лос-Анжелосын цагдаа Кол Фелпс. Тэрбээр мафийнхны эх захгүй авирлалт, тэдний улстөрчидтэй сүлбэлдэн хотыг аймшигт автуулсан гэмт хэргийг зоргоороо үйлдэхийг үзэж чаддаггүй нэгэн. Тиймээс ч тэрбээр гэмт хэрэг мөрдөж мафийнхний мөрөөр орж амиа үл хайрлан тэдэнтэй тэмцэнэ. Тоглоомын орчин болон тоглох горим энэ төрлийн тоглоомуудаас нэн дэвшилт олсон гэж хэлж болохоор. Алдарт зохиолч Боендан Макнамарагийн зохиолоор бүтээсэн энэ тоглоом хачирхалтай нь 1997 онд дэлгэцнээ гарч хоёр ч Оскарын шагнал хүртэж байсан найруулагч Куртис Хэнсоны “L.A.Confidential” кинотой ерөнхийдөө тун төстэй гэнэ.
Мөн өнгөрсөн дөрөвдүгээр сард болсон Нью-Йоркийн Трибека кино фестивалын үеэр энэхүү тоглоомыг олон нийтэд анх үзүүлж байсан гэнэ. Global illumination хэмээх цоо шинэ технологийг анх удаа ашигласнаараа бас онцлогтой аж.
Зургийн цомгийг ЭНД дарж үзнэ үү.