Украины мөнгө, санхүүгийн улсын албаны тэргүүн Игорь Билоус улсын үйлдвэрүүд төсөвт таван тэрбум гривна буюу $385 сая орчим долларыг төлөөгүй байна. Үүнийг цуглуулж чадаагүй гол шалтгаан нь зүүн хязгаарын дайн болжээ.
Мөн тэрээр, ДТЭК ба СКМ мэтийн хувийн том компаниуд ч татвар төлөхөд хүндрэлтэй байгааг хэлэв. Дээрх хоёр компани нь тэрбумтан Ринат Ахметовынх юм. Түүний гол үйлдвэрүүд Зүүн Украинд байдаг ажээ.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР