Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын (OSCE) 500 орчим ажиглагчийг Киевын эрх баригчид ба Зүүн Украины босогчдын хооронд гал зогсоох дэглэм сахиулахаар илгээж байна. “Ойрын үед OSCE-гийн ажиглагчдын тоо 500 орчим хүнээр нэмэгдэнэ” гэж Украины ерөнхийлөгчийн албанаас мөн мэдэгдсэн байна. Украинд гал зогсоох дэглэм ерөнхийдөө мөрдөгдөж байгаа гэж өмнө нь OSCE мэдээлсэн байлаа.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР