“Тамир” зусланд амраарай

Хуучирсан мэдээ: 2011.05.18-нд нийтлэгдсэн

“Тамир” зусланд амраарай

Хүүхдийн “Тамир” зуслан нь 1953 оны долдугаар сард МҮЭ-ийн Төв Зөвлөлийн шийдвэрээр ЕБС-ийн  сургуулийн сурагчдыг амруулахаар дөрвөн гэр, нэг майхан, нэг асар зэрэг хөнгөн маягийн орон сууцтай байгуулагдан нэг ээлжинд 30 хүүхэд амруулж анхныхаа суурь голомтыг тавьж ажилласан билээ. Үүнээс хойш өнөөг хүртэл  үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж ирсэн Улсын ууган зуслангийн нэг юм.
Зуслан нь аймгийн төв Цэцэрлэг хотоос 30 км зайтай Эрдэнэбулган сумын тавдугаар багийн нутаг Шивэртийн “Архэц” гэдэг уул ус нь тэгширсэн үзэсгэлэнт сайхан байгальтай газар оршдог. Улаанбаатар хотоос 500 км-т байрладаг.
Тус зуслан улирлын үйл ажиллагаатай, нэг ээлжиндээ 7-10 хоногоор 200 орчим амрагчдыг хүлээн авах хүчин чадалтай. Мөн өдрөөр, цөөн хоногоор ирж амрах анги хамт олон, найз нөхөд, гэр бүлээрээ яваа хүмүүст нээлттэй аж.
Амрагчдын тохилог, энгийн майхан хэлбэртэй дан ба давхар байр, биеийн тамирын талбай, соёлын төв, бусад спорт урлагийн техник хэрэгслэлээр хангагдсан. Мөн тус зуслан G-mobile-ийн суурин утастай, цахилгаан шугам сүлжээнд холбогдсон дэд станцтай юм байна.
Хүүхдийн зуслангийн дэргэд “Хасу Шивэрт” улсын амралтын бааз байрладаг учир эцэг эхчүүд амрах боломжтой гэнэ. Гадаадын болон орон нутгаас хүрэлцэн ирэх амрагчдын захиалга авч үйлчилэх юм байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж