Хятад эрчим хүчний хязгаарлалт хийж эхэлжээ

Хуучирсан мэдээ: 2011.05.18-нд нийтлэгдсэн

Хятад эрчим хүчний хязгаарлалт хийж эхэлжээ

Эрчим хүчний үнийн өсөлтөөс үүдэн  Хятадын эрчим хүч үйлдвэрлэгч компаниудын ашиг буурчээ. Уг шалтгаанаар эрх баригчид нь  дотоодын эрчим хүчний хэрэгцээг хангахын тулд дизель түлшний экспортод хориг тавьж, эрчим хүчний компаниуд  хязгаарлалт  хийж эхэлжээ. Түүнээс гадна Хятадын Ян Цө мөрөн ширгэж хатсанаас  усан цахилгаан станцын эрчим хүчний үйлдвэрлэлийн хэмжээ буурч, нүүрсний үнийг хөөрөгдөж  байгаа нь нөхцөл байдлыг улам ноцтой болгоно гэж ажиглагчид үзжээ. Эрчим хүч үйлдвэрлэгч гол таван үйлдвэр энэ оны байдлаар 10.57 тэрбум юанийн алдагдалд орсон тухай “Синьхуа” агентлаг мэдээлжээ. Алдагдлын хэмжээ өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 7.29 тэрбум ам.доллараас давсан байна.  Хятадын эрчим хүчний зөвлөл ид зуны улиралд эрчим хүчний нийлүүлэлт  багасч болзошгүйг анхааруулж байна.  Ажиглагчдын үзэж буйгаар  Хятадын эрх баригчид инфляци өсөхөөс болгоомжлон цахилгааны үнийг нэмэхгүй байгаа гэнэ.
Гэсэн хэдий ч өнгөрсөн дөрөвдүгээр сард Хятадын зарим мужид  цахилгааны үнийг нэмсэн юм. “Wall Street Journal”-д мэдээлснээс үзэхэд Хятадын зарим мужийн эрх баригчид аж үйлдвэрүүдийн цахилгааны хэрэглээг хязгаарласан байна.

Н.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж