Михаэль Шумахер эмнэлгээс гарлаа

Хуучирсан мэдээ: 2014.09.10-нд нийтлэгдсэн

Михаэль Шумахер эмнэлгээс гарлаа

“Формула-1”-ийн аварга Михаэль Шумахер өчигдөр эмнэлгээс гарчээ. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард цанаар гулгаж байхдаа тархиндаа хүнд гэмтэл авсан нисэгч Швейцарийн нэгэн эмнэлэгт гурван сар хэвтэж эмчлүүлсэн байна.

 

 

Михаэль Шумахерын менежерийн хэлснээр “Айх зүйл ард хоцорсон ч одоо түүнд сайн асаргаа сувилгаа хэрэгтэй” гэнэ. Осолд орсноос хойш ухаангүй байсан Шумахер өнгөрсөн зургадугаар сард сэргэж, ухаан орсон билээ. Түүнийг эмчилж байсан эмч нисэгчийн гэр бүлийн хувийн нууцыг хүндэтгэхийг хүсч, эрүүл мэндийн байдлынх нь талаар олон нийтэд тайлбар хийхээс татгалзсан байна. Өнгөрсөн сард Михаэль Шумахерын өвчний түүхийг хулгайлсан хэрэгт сэжигтнээр баривчлагдсан этгээд амиа хорлосон хэрэг гарсан юм. Түүнийг нисэгчийн өвчний түүхийг хулгайлж, хэвлэлд өндөр үнээр зарах гэж байсан хэрэгт сэжиглэж байсан юм. Михаэль Шумахер “Формула-1” тэмцээнд нийт долоон удаа түрүүлж байжээ.

 

Орчуулсан Н.ЭНХ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж