Газрын тосны салбарт хөрөнгө оруулалт нэмэгдэх үү?

Хуучирсан мэдээ: 2014.09.10-нд нийтлэгдсэн

Газрын тосны салбарт хөрөнгө оруулалт нэмэгдэх үү?

"Газрын тос, шатдаг занар Монгол-2014" – "Oil and oil shale Mongolia-2014” олон улсын хөрөнгө оруулагчдын чуулга уулзалт өнөөдөр анх удаагаа зохион байгуулагдаж байна.

Энэ чуулга уулзалтад газрын тосны салбарт уйл ажиллагаа явуулдаг Rosnept, Petrochina, British  gas, Sinopec, State oil, Genie Oil зэрэг дэлхийн том корпорациудын төлөөлөлөөс гадна бусад компани, байгуулагын 300 орчим төлөөлөгчид оролцож байна. Хоёр өдөр хуралдах энэ хурал нь 6 дэд хуралдаантай.  Газрын тосны салбарт төрөөс баримтлах бодлого, Газрын тосны тухай хууль, хөрөнгө оруулалтын орчин, Газрын тосны салбарын өнөөгийн байдал ба хэтийн төлөв, Монголын газрын тосны хайгуул, боловсруулалт,  Байгаль орчин, орон нутгийн харилцаа, тэргүүний  техник технологи, уламжлалт бус газрын тосны судалгаа ба хэтийн төлөв, дэд бүтэц, ажиллах хүчин гэсэн сэдвүүдээр хэлэлцүүлэг өрнүүлэх төлөвлөгөөтэй ажээ.

Чуулга уулзалтад  Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг оролцож үг хэллээ. Энэ үеэр мөн Уул уурхайн сайд Д.Ганхуяг “Монголын газрын тосны салбарын эрх зүйн орчны шинэчлэл ба чиг хандлага” сэдвээр илтгэл тавьсан юм. Салбар хариуцсан сайдын уг илтгэлээс онцолж байна.

Тэрээр илтгэлдээ,

-“Олон жил яригдсан Газрын тосны шинэ хууль энэ  УИХ-ын хоёр удаагийн чуулган дамжин хэлэлцэгдсээр 2014 оны 7 сарын 1-нд батлагдсан.  Энэ хуулиар уламжлалт газрын тос болон уламжлалт бус газрын тосны салбарт хөрөнгө оруулах, тухайлбал эрэх, хайх, олборлохтой холбогдсон харилцааг зохицуулах эрх зуйн орчинг бурдуулсэн.Уламжлалт газрын тосонд түүхий тос, байгалийн хий ордог бол, уламжлалт бус газрын тосонд шатдаг занар, занарын хий, байгалын битум, нүүрсний давхаргийн метан хий гээд нилээд олон төрлийн байгалийн баялаг багтдаг.

Газрын тосны тухай хуулийн шинэчилсэн найруулга батлагдан гарснаар энэ салбарт хөрөнгө оруулагчдын тоо эрс нэмэгдэх хандлагатай байна. Тухайлбал эрлийн ажлын гэрээ байгуулах 27 хүсэлт ирээд байна. Үүний 80 орчим хувь нь уламжлалт бус газрын тосны салбарт хөрөнгө оруулалт хийх хүсэлт байна. Газрын тосны салбар бол  хөрөнгө оруулахад нь өндөр эрсдэлтэйд тооцогддог. Гэсэн хэдий ч хууль батлагдсанаас хойш ийм хэмжээний санал ирсэн нь Газрын тосны салбарт эрх зуйн таатай,олон улсын хэмжээнд өрсөлдөх чадвартай орчин бүрдсэнийг илэрхийлж байна” гэж Уул уурхайн сайд Д.Ганхуяг онцлов.

Өнөөгийн байдлаар газрын тосны хайгуулын 30 талбайн зөвхөн 3 талбайд нөөц тогтоогдоод байгаа бегеед, энэ нөөцийн хэмжээ нь 332,6 сая тонн  буюу,үүнээс 43,3 сая тоннын ашиглалтын баталгаат нөөц байгаа юм байна.

Уламжлалт бус газрын тосны хувьд судалгаа, эрлийн ажлууд эхэлж байгаа тул таамаг төдий нөөцтэй. Нүүрсний давхрагын метан хийн таамаг нөөц 3.2 их наяд шоо метр, шатдаг занарын таамаг нөөц нь 788 тэрбум тонн орчим гэдэг. Монголын шатдаг занарыг кероген буюу шатах эрдэс бодисын агууламж /22%/-аараа дэлхийд хамгийн сайн чанартайд тооцогддог  гэж судлаачид дүгнэсэн байдаг. Газрын тосны салбар, тухайлбал уламжлалт бус газрын тосны салбар нь олон улсад ч манай улсын хувьд  ч "шинэ залуу” салбар гэдэг.

Гэсэн хэдий ч сүүлийн жилүүдэд Монгол улс  газрын тос олборлогч орон болсон бегеед, энэ жил гэхэд улсын төсөвт 220 орчим тэрбум.төгрөг төвлөрүүлэхээр ажиллаж байна. Харин энэ салбарын хөрөнгө оруулалт өнгөрсөн хугацаанд 2.5 тэрбум ам.долларт хүрсэн байна. Цаашид газрын тосны хэд хэдэн БХГ байгуулагдахаас гадна, уламжлалт бус газрын тос буюу занар, тодруулбал нуурсний давхаргын метан хийн   олон эрлийн ажлын гэрээ байгуулагдах телев байна.

Ийм байдлаар Газрын тосны салбар манай эдийн засагт нөлөө бүхий салбар болон эрчимтэй хөгжиж байна. Энэ нь шинэчлэлийн Засгийн газар, энэ УИХ- ын уед энэ салбарт эрх зүйн таатай, өрсөлдөх чадвартай орчин бүрдсэнтэй салшгүй холбоотой гэж узэж болох юм. Өнөөдрийн энэ чуулганы уеэр ч хэд хэдэн төслууд танилцуулагдах сурагтай. Илтгэл уншиж, шүүмж хийх нь зүйтэй ч, төслууд танилцуулагдах, тэр төсөлд хөрөнгө оруулагчид хамтарч ажиллахаар болох нь илүү үр дүнтэй. Энэ талаасаа бол энэ олон улсын хөрөнгө оруулагчдын хурал шинэлэг дэвшилттэй болж байна" гэдгийг онцлон тэмдэглэв.

Эх сурвалж: www.mm.gov.mn

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж