-Хагас шигшээд АНУ, Литвийн багууд шалгарлаа.-
Испаний Мадрид, Барселон хотуудад сагсан бөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна. Наймдугаар сарын 30-нд эхэлсэн тус тэмцээнд дэлхийн шилдэг 24 баг оролцсоноос шөвгийн наймд өрсөлдөх багууд өнгөрөгч ням гаригт тодорсон.
Шөвгийн 16-н тоглолтоос Испани, Франц, Серб, Бразил, АНУ, Словени, болон Латви, Турк улсын шигшээ багууд өрсөлдөгчөө хожиж, шөвгийн наймд шалгарсан билээ.
Шөвгийн наймд Испани-Франц, Серб-Бразил, АНУ-Словени, Литва-Турк улсын шигшээ багууд оноолт таарсан. Өнгөрсөн шөнө шөвгийн наймын эхний тоглолтууд болох АНУ-Словени, Литва-Туркийн тоглолтууд боллоо. Энэхүү тоглолтод NBA-гийн залуу одод Словений багийг 119-76-ийн харьцаагаар илүүрхэж хожлоо. Литвийн баг Туркийг 73-61-ийн харьцаагаар хожиж, шилдэг дөрөвт багтлаа. "D" хэсгийг дөрвөн хожил, нэг хожигдолтой тэргүүлсэн Литвийн баг шөвгийн 16-д Шинэ Зиландыг (76-71), шөвгийн наймд Туркийн багийг (73-61) хожиж, хагас шигшээд АНУ-ын эсрэг гарч ирлээ. Дөрвөн жилийн өмнө дэлхийн аваргын хагас шигшээд хоёр баг учраа таарч байжээ. Тэрхүү тоглолтод АНУ ялалт байгуулж байсан байна. Гэхдээ Литвийн залуус хүрэл медалийн төлөө Сербийг хожиж байсан байна.
Өнөөдөр Мадрид хотноо Испани-Франц, Серб-Бразилын багууд тоглож, хагас шигшээд өрсөлдөх дөрвөн баг бүрэн тодрох юм.
Шөвгийн наймд:
09.09 Барселон хот: АНУ-Словени 119-76
09.09 Барселон хот: Литва-Турк 73-61
АНУ-Литва улсын шигшээ багууд мөнгөн медалийн төлөө маргааш буюу есдүгээр сарын 11-нд тоглоно. Хоёр багийн хувьд 2010 оны Дэлхийн аваргад хагас шигшээд таарахад АНУ-ын баг 89-74-өөр хожиж байжээ.
Шөвгийн найм:
09.10 Мадрид хот: Испани-Франц
09.10 Мадрид хот: Серб-Бразил
Тэмцээний албан ёсны сайт: www.fiba.com
Ч.БОЛ