Өмнөговь аймгийн хэмжээнд өнгөрсөн 5 жилд насанд хүрээгүй хүмүүсээс үйлдсэн гэмт хэрэг 98 бүртгэгдэж, 163 хүүхэд холбогдсон тоо баримт гарсан байдаг. Сүүлийн жилүүдэд уул уурхайн томоохон төсөл хөтөлбөрүүд хэрэгжин, хүн амын төвлөлөрөл ихээр бий болж гадна дотны хөдөлгөөнт хүн ам ихсэж, хүүхдийн гэмт хэрэг үүсхээс сэргийлж Эцэг эхийн хараа хяналтыг сайжруулах тэдэнтэй хамтарч ажиллах, санал солилцох зорилгоор Өмнөговь аймгийн хэмжээнд хүүхдийн гэмт хэрэгт холбогдхоос урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд энэ оны 4-дүгээр сарын 28-ны өдөр Далангадгад сумын ИТХ, болон аймгийн Хүүхдийн төлөө хэлтэс, Даланзадгад сумын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх төвтэй хамтран “Хүүхдийн хүмүүжилд бидний оролцоо” анхдугаар чуулга уулзалт боллоо. Энэхүү чуулга уулзалт бүтэн өдрийн турш үргэлжлэн “Хүүхэд хүмүүжүүлэх монгол арга ухаан” ахмад үеийн төлөөлөл оролцон эцэг эх, сурагчдын хамтарсан хэлэлцүүлэг, цагдаагийн дэслэгч хүүхдийн байцаагч нарын халуун дотно илтгэл хэлэлцүүлэн “Хүүхдийн хүмүүжилд” эцэг эхийн оролцоо, боловсролын байгууллага, төрийн байгууллага, хүүхдийн оролцоо, залуу үе,залуусын, болон төрийн бус байгууллагын оролцоо сэдвээр өргөн хэмжээнд өрнөж, уулзалтанд АЗДТГазар, Даланзадгад сумын ИТХурал, албан байгууллагын дарга нар төвийн болон хөдөө орон нутгийн сургуулийн 170 гаруй хүүхэд эцэг эхийн төлөөлөл, төрийн бус байгууллага гээд 260 гаруй хүмүүс ирж оролцсон томоохон хэмжээний чуулга уулзалт болж өнгөрлөө.