Иракт шинэ Засгийн газрын төлөөлөгчдийг баталжээ

Хуучирсан мэдээ: 2014.09.09-нд нийтлэгдсэн

Иракт шинэ Засгийн газрын төлөөлөгчдийг баталжээ

Иракийн ерөнхий сайд  Хейдар аль-Абади.

Архив EPA/ALI ABBAS

 

Иракт шинэ засгийн газраа Төлөөлөгчдийн зөвлөлийн  (парламент) 328 депутатын 177 нь баталлаа. Засгийн газрын бүрэлдэхүүнийг ерөнхий сайд Хейдар аль-Абади санал болгосон байна.

 

 

Иракийн ерөнхийлөгч: Багдадад “Исламын улс”  бүлэглэлтэй тэмцэхэд тусламж хэрэгтэй

 

Террорын аюулыг устгах, Иракийн Курдистаны автономийн удирдлагатай зөрөлдөөнийг арилгах нь арабын энэ орны шинэ Засгийн газрын гол зорилт байх ажээ. Дээрх мэдэгдлийг ерөнхий сайд Хейдар аль-Абади парламентын санал хураалтын өмнө хийжээ.

 

Курдын улс төрийн эвсэл бүтэн өдрийн турш санал хураалтад оролцох эсэхээ ярьж, санал хураалт явагдахгүй байх магадлал өндөр байв. Эцэст нь тэд хуралдаанд оролцохоор болж, санал хураалт явагдлаа.

 

 

НҮБ: жилийн эхнээс Иракийн 700 орчим хүүхэд шархдаж, амь насаа алджээ

 

Хейдар аль-Абади Иракийн Засгийн газрыг наймдугаар сарын эхнээс эхлэн тэргүүлэв. “Бид Иракийн террорын өмнө эвсэлдэн нийлж хэт даврагчдыг зогсоох ёстой хэмээн тэр мэдэгджээ. Иракийн Үндсэн хуулийн дагуу Засгийн газрын гишүүдийг ерөнхий сайд томилох бөгөөд тэднийг парламент нь 30 хоногийн дотор батлах ёстой.

 

Шинэ  Засгийн газрыг баталсанд сэтгэл дүүрэн байгаагаа НҮБ илэрхийлэв. Дэлхийн болон тус орны улс төрийн тогтвортой байдлын чиглэлээр хийгдсэн нааштай алхам” гэж НҮБ үнэлжээ.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж