Сайншанд зангилаанд “Одонт туг” ирлээ

Хуучирсан мэдээ: 2014.09.09-нд нийтлэгдсэн

Сайншанд зангилаанд “Одонт туг” ирлээ

Төрийн хос одон  зэрэгцүүлсэн УБТЗ-ын сүлдэт туг энэ сарын 01-ний өдөр  Замын-Үүд зангилаанаас эхэлсэн билээ. “Одонт туг”-ийн аялал үргэлжлэн,  өчигдөр өглөө Сайншанд зангилаанд өртөөлөн ирлээ. Төмөр замчдын үе үеийнхний хөлс, хөдөлмөр шингэсэн хүндэт  тугийг 09:00 цагт Замын-Үүд эргэх депогийн ахлах жижүүр П.Батцогт, машинч Ц.Төвсайхан нар  “Одонт туг” дагасан өндөр бүтээлийн аяны хүрээнд аялж буй хүнд жинтэй 1303 дугаар галт тэргээр хүргэн ирж, тус зангилааны  дарга Ш.Ёндонноровт гардуулан өгөв. Туг дагасан өндөр бүтээлийн аяныг өртөөчлөн аялуулж буй энэ аяны нээлтэд  зангилааны 11 аж ахуйн нэгжийн төмөр замчид оролцлоо.

Сайншанд зангилаанд “Одонт туг” дагасан өндөр бүтээлийн аян  есдүгээр сарын 08-14 өдрүүдэд өрнөнө.  Аяны хугацаанд зангилааны бүх аж ахуйн нэгж, салбаруудаар “Одонт туг”-ийн аяны хүрээнд зангилаа бүр тээврийн үндсэн үзүүлэлтүүдийг хамарсан  өндөр бүтээлийн аян зарлаж, ГТХАБ -ын хангаж гологдол зөрчилгүй  ажиллахын зэрэгцээ зангилааны хэмжээнд, бүтээлч ажил, урлаг спортын арга хэмжээ зохион байгуулах төмөр замчдын  идэвхи санаачлагыг өрнүүлэхээр ажлаа төлөвлөжээ. Сайншанд зангилааны дарга Ш.Ёндонноров:

-Манай зангилаанд томоохон бүтээлч ажлууд хийгдэнэ. Жишээлбэл, алсын удирдлагатай гурван зөрлөг, 50 км замын их засварын ажил, сум орон нутгийн захиргаатай хамтран хийх байгуулалтын ажлууд хийгдэх юм. Эдгээр бүтээлч ажлууд маань бусад зангилаадаас ялгарах онцлог болж байна. Зангилааны хэмжээнд галт төрөгний хөдөлгөөний аюулгүй байдлыг бүрэн хангаж, төлөвлөгөөт үзүүлэлтүүдээ бүрэн биелүүлэх зорилт тавьж байна. Мөн замын их засварын ажлыг “Одонт туг”ийн нэрэмжит болгон зохион байгуулна   гэлээ. “Одонт туг” Сайншанд хүрсэн эхний өдрөө Б.Гантөмөр даргатай Зүтгүүрийн депод очлоо.            

Замын-Үүд зангилааныхан “Одонт туг”-ийг амжилтаар үджээ

Замын-Үүдэд “Одонт туг” аялах хугацаанд зангилааны хэмжээнд  єндєр бүтээлийн аян өрнүүлж,  аян хүрээнд олон ажил амжуулсан байна. Туг дагасан өндөр бүтээлийн аяны хугацаанд  Замын-Үүдийн ШАА-ийн хамт олон ачааны хуримтлалыг бууруулан, ачааны бүрэн бүтэн байдлыг ханган, гологдол зөрчилгүй ажиллаж, туг очсон өдөр 266  вагон ачжээ. Эргэх депогийн хамт олон аяны хугацаанд ХАБ-ыг бүрэн хангаж, дүрэмч ажиллагааг мөрдлөг болгох уриалга гаргажээ. Энэ хугацаанд  туузны зөрчилгүй ажилласаны зэрэгцээ хоёр илчит тэрэг засварлажээ. ТҮГ—ын вагончид  ГТХАБ-ыг бүрэн хангаж, техникийн мэдлэг дээшлүүлэх аян зарлажээ. Вагон үзэгч Б.Ариунболд, О.Алтансүх нар гэтмэл  гэмтэл илрүүлэн, болзошгүй ослоос сэргийлжээ. Замын 11 дүгээр хэсгийн замчид замын урсгал засварыг хугацаанд нь хийж, замын баллыг 26 баллтайгаар хариуцсан замаа арчилжээ.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж