Фото: Siska Gremmelprez / BELGA / AFP
Европын холбооноос Оросын эсрэг авах шинэ хориг арга хэмжээнд Финлянд хориг тавьсан тухай Британийн Financial Times сонины тоймч Питер Шпигель өөрийн твиттэр хуудастаа бичсэн байна. Тэрээр мэдээллээ Европын холбоон дахь эх сурвалжаас авсан гэнэ.
Финлянд нь хоригийн талдаа биш зөвхөн Украины зүүн хэсэгт гал зогсоох дэглэм сахигдсан тохиолдолд хориг тавихыг хойшлуулах хэрэгтэй гэсэн талаас шинэ хориг арга хэмжээнд хоригоо тавьсан гэдгийг Шпигель тайлбарласан байна. Гэхдээ шинэ хязгаарлалтын бүхий л асуудлуудыг ярилцан тохиролцсон учир хориг ойрын үед хэрэгжиж эхлэх боломжтойг тэр бичсэн байна.
Даваа гаригт хэвлэл мэдээлэл Оросын эсрэг шинэ хориг арга хэмжээний талаар Европын холбооны орнууд тохиролцоонд хүрсэнгүй гэж мэдээлж байсан. Холбооны гишүүн 28 орнуудын бүгдийн зөвшөөрөлтэйгээр энэ арга хэмжээ батлагдсан байх ёстой бөгөөд үүнийг хийлгэхээр гишүүн орнуудын элчингүүдийн хуралдааныг яаралтай зарлажээ.
Зүүн Украинд босогчид ба хүчнийхний хооронд гал зогсоох дэглэм сахигдсан нөхцөлд Европын холбоо нь шинэ хориг арга хэмжээ авахаа “эргэн харахад бэлэн” гэж Европын зөвлөлийн дарга Херман Ван Ромпей ням гаригт мэдэгдсэн.
АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама өмнө мэдэгдэхдээ, Зүүн Украинд урт хугацаагаар эвлэрэл тогтвол АНУ Оросын эсрэг авсан бүх хоригоо цуцлана гэсэн байна. Германы канцлер Ангела Меркель даваа гаригт мэдэгдэхдээ, Орос дахин Европын холбооны түнш болох боломжтой, үүний тулд “хэлэлцээр үүд хаалга нээлттэй” гэсэн байна. Мөн тэрээр ерөнхийлөгч Путинтэй яриа хэлэлцээг үргэлжлүүлж байгаа гэжээ.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР