Дорнодын ахмадын хороо ажил ихтэй байна

Хуучирсан мэдээ: 2011.05.18-нд нийтлэгдсэн

Дорнодын ахмадын хороо ажил ихтэй байна

Дорнод аймгийн “Ахмадын хороо” байгуулагдсаны 80 жилийн ой ирэх сарын 15-ны өдөр тохионо. Ойгоо угтаж тус хорооноос бүтээлч ажил өрнүүлэн ажиллаж байгаа тухай мэдээллийг АХ-ны дарга Доржжүгдэр гуай манайд мэдээллээ. Уг ажлын хүрээнд сум бүр таван бүтээлч ажил өрнүүлж, “Хөдөлмөрөөрөө олсон алдар” уулзалт өдөрлөг зохион байгуулан түүхэн замнал харуулсан хоёр ном хэвлүүлсэн гээд олон ажлуудыг хийгээд байна.

Дээрх түүхэн замнал харуулсан хоёр номонд 17 хөдөлмөрийн баатар, 8 гавьяатын ажил хөдөлмөрийн арга туршлага, ололт амжилтыг багтаасан бол 1000 орчим ахмадуудын нэрс дурдагдсан байна.

Мөн аймгийн Засаг даргын санаачилгаар байгуулагдсан Ахмадын амралт чөлөөт цагийн төвдөө түүхэн замналын самбар байгуулан, цэцэгжүүлэх ажил өрнүүлж, улирал тутам “Настан” сонинг хэвлүүлж ахмад настнуудаа мэдээллээр хангаж байна.

Тус хорооны дэргэд эмч сувилагч нарын “Явган аялагчдын” клуб байгуулагдан үйл ажиллагаагаа тогтмол идэвхитэй явуулж хэвшээд байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж