“5000 бөмбөг” төслийн нээлт болно

Хуучирсан мэдээ: 2014.09.09-нд нийтлэгдсэн

“5000 бөмбөг” төслийн нээлт болно

 
Монголын хүүхэд залуучуудын хөлбөмбөг сайн тоглож сурах, хөлбөмбөгөөр амжилт ялалтанд хүрэх өнө мөнхийн хүсэл эрмэлзэлд нийцүүлж, Монголын Хөлбөмбөгийн Холбооноос “Хүүхэд -хөлбөмбөг-ирээдүй” хөтөлбөрийн “Албан ёсны түнш” байгууллага “MCS Coca Cola” компанитай хамтран “5000 бөмбөг” төсөл хэрэгжүүлж байна. 
 
Төслийг дэмжиж Монгол улсын Боловсрол, шинжлэх ухааны яам, Азийн Хөлбөмбөгийн Холбоо /AFC/, Азийн Хөлбөмбөгийн Хөгжлийн хөтөлбөр /AFDP/, “Хөлбөмбөг ба нэг ертөнц /One World Football-OWF/” төслийн байгууллагууд хамтран ажиллаж байна. Уг төслөөр улсын хэмжээний ерөнхий боловсролын 800 гаруй дунд сургуульд хөлбөмбөгийн бөмбөг болон хөлбөмбөгт суралцах гарын авлага ном түгээнэ.   
 
5000 бөмбөгийг Монгол улсын Боловсролын яаманд хүлээлгэн өгөх ёслолын ажиллагаа ирэх ням гариг буюу есдүгээр сарын 14-ний 12:00 цагаас Монголын Хөлбөмбөгийн Холбооны “Цэнгэлдэх хүрээлэн”-д болж, бяцхан хөлбөмбөгчдийн үзүүлэх тоглолтууд болно.
 
Тус арга хэмжээг МХБХ-ны “Албан ёсны түнш” “Эм-Си-Эс Кока Кола” компанитай хамтран зохион байгуулах ба “Цэнгэлдэх хүрээлэн”-д хүрэлцэн ирсэн хүүхэд бүхэн бэлэг хүртэнэ.
 
Мөн өдрийн 13:00 цагаас МХБХ-ны “Албан ёсны түнш” байгууллага “АПУ” ХК-тэй жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Супер цом”-ын тоглолт “Нийслэл лиг”-ийн аварга “Хоромхон” клуб ба “Боргио цом”-ын аварга “Эрчим” клубүүдийн хооронд явагдана. Хаалтийн ажиллагааны үеэр ТАТАР хамтлаг нийт цугласан хөлбөмбөг сонирхогчиддоо ая дуугаа өргөн барих болно.

Монголын Хөлбөмбөгийн Холбоо

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж