Эболагийн шинэ дэгдэлтийг ДЭМБ анхааруулав

Хуучирсан мэдээ: 2014.09.09-нд нийтлэгдсэн

Эболагийн шинэ дэгдэлтийг ДЭМБ анхааруулав

Фото: Dominique Faget / AFP

 

Эбола хижгийн Либери дэх тархалт нь ойрын гурван долоо хоногийн дотор эхэлж болох шинэ дэгдэлт гаргаж магадгүй гэж Дэлхийн эүүл мэндийн байгууллагын (ДЭМБ) есдүгээр сарын 8-нд нийтлүүлсэн илтгэлд анхааруулжээ.

 

ДЭМБ тэмдэглэснээр вирус Либерид маш эрчимтэйгээр тархаж байгаа ба өвчлөлтийн шинэ тохиолдол геометрийн прогрессаар өсч байгаа ажээ. Өнөөгийн байдлаар тус улсад Эбола вирусийн халдвараар нас барагчдын тал хувь ноогдож байна. Тус улсын эмнэлэгүүдэд өвчтөний  байр хангалтгүй, эмнэлэгийн ажилтнуудын тоо хүрэлцээгүй байна.

 

Эбола хижиг энэ жилийн хоёрдугаар сард Гвинейд гараад хожуу Сьерра-Леоне, Либери, Нигерид таржээ. Наймдугаар сарын сүүлчээр өвчин Ардчилсан Конго, Сенегалд орж ирсэн байна.

 

Есдүгээр сарын 6-нд ДЭМБ аюултай вирусаар өвчлөгчдийн тоог шинээр гаргажээ. Аюултай өвчний улмаас 2097 хүн нас барж, 3944 өвчлөлт бүртгэгджээ. Есдүгээр сарын 8-нд энэ өвчинтэй тэмцэхэд Америкийн цэргийнхнийг дайчлах шийдвэрийг ерөнхийлөгч Барак Обама гаргасан ба америк цэргийнхэн Либерид богино хугацаагаар очин хөл хорионы цэгүүдийг байгуулж, тэнд тусгай тоног төхөөрөмжийг суурилуулан янз бүрийн орнуудаас ирж байгаа эмч нарын аюулгүй байдлыг хангах ажээ.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж