Хуучирсан мэдээ: 2011.05.18-нд нийтлэгдсэн

Дорнод аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс “Ёс зүйг дээдлэж, хамрагдалтыг нэмэгдүүлэх жил” зорилтын хүрээнд нийгмийн даатгалын хэлтсээс хамрагдалтыг нэмэгдүүлэх 45 хоногийн аяныг зарлаад байна. Уг аяны хүрээнд хийх ажлын  төлөвлөгөө болон уралдааны удирдамж гарсан байна. Нийгмийн даатгалын хамрагдалтыг нэмэгдүүлэх аян энэ дугаар сарын 16-наас ирэх долдугаар сарын 1-ны хооронд зохион байгууллагдах юм. Мөн Хэрлэн сумын нийт багийн Засаг дарга нарын дунд болзолт уралдаан зарлах бөгөөд дээрх аяныг үндсэн хоёр бүрэлдэхүүнтэйгээр зохион байгуулахаар болжээ.

Үүнд:
1. Багийн Засаг дарга нарын оролцоотойгоор Нийгмийн даатгалын сайн дурын даатгуулагчдын тоог нэмэгдүүлэх

2. Татварын албанд бүртгэлтэй боловч нийгмийн даатгалд шимтгэл төлдөггүй аж ахуйн нэгж байгууллагыг даатгалд хамруулах зэрэг болно.

Үүний зэрэгцээ тус хэлтсээс аймгийн түүхт 80 жилийн ойг угтсан бүтээлч ажлын төлөвлөгөөнд заасны дагуу хэлтсийн дотоод тохижилтийг сайжруулах уралдаан хэлтсийнхээ байцагч ажилтнуудын дунд зарлаад байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж