Монгол Улсад айлчилж буй Европын Холбооны Боловсрол, соёл, олон хэл, залуучуудын асуудал эрхэлсэн Комиссар Андрулла Василиуг Гадаад харилцааны сайд Л.Болд өчигдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр талууд хоёр талын боловсрол, соёлын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, Европын Комиссоос боловсрол, соёлын чиглэлээр хэрэгжүүлж буй хөтөлбөрүүдэд Монгол оюутан, залуусыг хамруулах талаар ярилцаж, санал солилцов. Мөн өдөр Гадаад харилцааны сайд Л.Болд, Боловсрол, соёл, олон хэл, залуучуудын асуудал эрхэлсэн Комиссар Андрулла Василиу нар Монгол Улс, Европын Холбооны хооронд дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ойд зориулсан арга хэмжээнд оролцов.
Мөн дипломат харилцаа тогтооны 25 жилийн ойг тохиолдуулан Гадаад харилцааны сайд Л.Болдод Европын Холбооны Дэд Ерөнхийлөгч бөгөөд Европын Холбооны Гадаад бодлого, Аюулгүй байдлын асуудал эрхэлсэн Дээд Төлөөлөгч Кэтрин Аштоноос баярын мэндчилгээ ирүүлжээ.
Г.НАРАН