2011 оны тавдугаар сарын 20-ноос тавдугаар сарын 24-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээг хүргэж байна. Энэ сарын 20-21-нд төвийн нутгийн зүүн хэсэг, зүүн зүгийн нутгийн зарим газраар, 22-нд баруун зүгийн нутгийн баруун хэсгээр, 23-нд баруун болон төвийн нутгийн зарим газраар бага зэргийн хур тунадас орно. Салхи 20-21нд говь талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 20-ноос нутгийн баруун хэсгээр цаашдаа ихэнх нутгаар дулаарч Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 13-18 градус, говийн бүс нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 19-24 градус, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус , өдөртөө 16-21 градус дулаан байна.