Гишүүдийн хүнд суртал хэтэрлээ

Хуучирсан мэдээ: 2011.05.18-нд нийтлэгдсэн

Гишүүдийн хүнд суртал хэтэрлээ

УИХ-ын
байнгын хороодын ирц бүрддэггүйн зовлон тасрахгүй байна. Өөрсдөө цагтаа
хуралдаа морилдоггүй гишүүд тэр хэрээр үйл ажиллагааг нь сурвалжилдаг
сэтгүүлчид, ажлын хэсэгт орсон албан хаагчдын цагийг үрж буйгаа юманд
тоохоо больжээ. Өнөөдөр 14.30 цагт хуралдахаар товлосон УИХ-ын Нийгмийн
бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны гишүүдийн ирц л
гэхэд 15.05 цагийн байдлаар гүйцээгүй байна. Сурвалжлахаар очсон
сэтгүүлчдийг гишүүдийн ирц бүрдтэл хуралдааны танхимд оруулахгүй байх
лүндэнг дээрээс буулгажээ. Гишүүд цугларч гүйцтэл сэтгүүлчид үүд сахин
зогсч байх учиртай гэнэ. Мөн ажлын хэсэгт орж асуудал танилцуулах
үүрэгтэй төрийн албан хаагчид эрхэм түшээдийн хуралдаа заларч ирэхийг
хүлээн Төрийн ордны корридорт ажлынхаа тал өдрийг дэмий баран сууцгааж
байна. Ийнхүү гишүүдийн хүнд суртал хэрээс хэтэрч гүйцжээ.

                        Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж