Зүүн бүсийн Ардын урлагийн их наадмын III шатны шалгаруулалт “Ардын урлагийн их наадам”-ыг Чойбалсан хотноо амжилттай боллоо. Энэхүү шалгаруулалтад Дорнод, Хэнтий, Сүхбаатар зэрэг аймгуудаас шалгарсан 60 гаруй ардын авьяастан, соёлын өв тээгчид оролцлоо. Бүсийн наадам нь “Урлаг”, “Гар урлал” гэсэн хоёр хэсэгтэй зохион байгуулагдаж шагналтнуудаа тодрууллаа.
Наадмын удирдамжид заасан дагуу соёлын биет бус өв ардын уламжлалт урлагийн төрөл зүйл буюу мартагдсан өвийг сэргээн үзүүлсэн, ховордсон өвийг тод гарган харуулж тухайн авьяастан, урчуудын авьяас билиг, ур чадварын түвшин, урын сангийн язгуур хэв шинж эх байдлыг хадгалсан байдал, гар урлалын гүйцэтгэл, ур чадвар, эх байдал, өвөрмөц байдлыг харгалзан дээрх шалгуураар наадмын шилдгүүдийг шалгарууллаа.
Бүсийн наадмаас Дорнод аймгийн урлагийн 18, гар урлалын 10, нийт 28 ардын авьяастан, Хэнтий аймгаас урлагаар 17, гар урлалаар 13, нийт 30, Сүхбаатар аймгаас 18 ардын авьяастнууд тус тус шалгаран нийт бүсийн наадмаас 76 ардын авьяастан улсад оролцох эрхээр шагнагдав.
Дорнод аймгаас бүсийн наадамд шалгарсан ардын авьяастнуудыг дурьдвал:
1. “Энх мэндийн баяр” Хэрлэн сумын ЕБС-ын 12 дугаар сургуулийн сурагч Б.Өлзий
2. Барга ардын дуу “ Жороо Жороо улаан” Гурванзагал сумын ардын авъяастан Б.Хандармаа
3. Ардын хоёр дуу ” Хөөмэй” Хэрлэн сумын ардын авъяастан Гантулга
4. Буриад ардын дуу “Муухан байна” Дашбалбар сумын ардын авъяастан Мөнхтулга
5. Бүжгийн дэглэсэн оюунбаатар” Алтаргана” Цагаан овоо сумын бүжгийн “Солонго ” хамтлаг
6. Жаргалсайхан “Хангал зааны хатираа” 12 дугаар сургуулийн үндэсний хөгжмийн ”Таван эгшиг ” хамтлаг
7. Мөнгөн эдлэл урлал-З.Үржинсүрэн нар шалгарчээ.