Ухаалаг цагны зах зээлд томоохон брендүүд өөрсдийн бүтээгдэхүүнээ сойж эхлээд байгаа билээ. Motorola компани ухаалаг цагаа танилцууллаа.
“Moto 360” нэртэй уг ухаалаг цаг нь 1.5 инчийн бүрэн мэдрэгч бүхий LCD дэлгэцтэй. Дэлгэц нь дугариг хэлбэртэй ба нарийн төмрөн цагирган хүрээтэй юм байна.
Усны хамгаалалттай, Гүүгл компанийн танилцуулсан Android Wear үйлдлийн системтэй, зүрхний цохилт хянах, алхаа тоолох, нойр хянах зэрэг программуудтай аж.
Цэнэгээ бүтэн өдөржин барих хүчин чадалтай учир хоёр хоногт нэг удаа цэнэглэхэд л хангалттай гэнэ.
Энэхүү ухаалаг цагийг ирэх аравдугаар сараас Англид худалдаанд гаргах бол Америк худалдаалагдаад эхэлсэн байна.
Т.БИЛГҮҮН