Цагдан хорих 461 дүгээр ангид хорих ял эдэлж буй АТГ-ын дарга Ч.Сангарагчаа өигөөлөгчөөрөө дамжуулан батлан даалтад гарах хүсэлт тавьсан. Түүнийг батлан даалтад гаргах боломжтой эсэх талаар холбогдох албаныхнаас тодруулахад “Анхан шатны шүүхээс хорих ял сонссон бол хуулиараа батлан даалтад гаргах боломжгүй. 2002 оноос өмнө шаардлагатай тохиолдолд батлан даалтад гарах хууль, эрхзүйн үндэслэл байсан. Хуульд өөрчлөлт орсноос хойш энэ заалт өөрчлөгдсөн тул шүүхээс ял сонссон хүнийг батлан даалтад гаргах боломжгүй” гэх хариулт өгч байна. Харин цагдан хоригдож байгаа АТГ-ын дарга Ч.Сангарагчаа өнгөрсөн долоо хоногт “Батлан даалтад гаргахгүй байгааг ойлгохгүй байна. Хилээр гараад зугтах биш” гэх утгатай ярилцлага хэвлэлд өгсөн юм.
С.Отгон