З.Батбаярыг дэд сайдад зүтгүүлэх үү?

Хуучирсан мэдээ: 2014.09.08-нд нийтлэгдсэн

З.Батбаярыг дэд сайдад зүтгүүлэх үү?

Хууль зүйн дэд сайд Э.Эрдэнэжамъянд холбогдох Давж заалдах шатны шүүх хурал өнгөрсөн долоо хоногт болж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн билээ. Үүнтэй холбоотойгоор Хууль зүйн дэд сайдын оронд шинэ хүн томилуулах тухай яриа МАХН-ын гишүүд дунд хөвөрч эхэлсэн тухай мэдээлэл байна.

Үүгээр бол Усны хэрэг эрхлэх газрын дэд даргын алба хашиж байсан, одоо бол МАХН-даа бас ч гэж нарийн бичгийн албатай З.Батбаярыг дэвшүүлэхээр тохиролцоо хийж эхэлсэн гэх.

Энэ үнэн бол сонин л томилгоо болж мэдэх нь.

Г.ШАРХҮҮ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж