"Үндэсний ногоон хөдөлгөөн, Гамшгийн эсрэг үндэсний төв, Иргэний нийгмийн байгууллагууд хамтран өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
Нэлээд хэдэн жилийн өмнө Дархан-Уул аймгийн Хонгор сум цианит натрид хордсон тухай мэдээлэл цацагдаж байв. Уг хорт бодисын улмаас мал хордсон төдийгүй иргэд хорт хавдраар өвчилж нас барсан. Харамсалтай нь, төр засгийн зүгээс дорвитой арга хэмжээ авахгүй явсаар өнөөдрийг хүргэсэн. Арга буюу Хонгор сумын иргэд нутгаасаа дайжихад хүрч, өнөөдийн байдлаар 450 иргэн үлджээ. Уг нь бол 2500 гаруй хүн амтай байсан гэнэ. Тэднээс 90 нь хорт хавдраар нас барсан бол 30 хүн мөн хүнд өвчтэй аж.
Ийм байдалд хүрэхэд, тухайн үеийн Дархан-Уул аймгийн Засаг дарга асан, УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа хариуцлага хүлээх ёстой гэж хөдөлгөөнийхөн мэдэгдэж байна.
Г.БОЛОР