&#34US Open&#34-д саатсан одод

Хуучирсан мэдээ: 2014.09.08-нд нийтлэгдсэн

Талбайн теннисний оны дөрөв дэх "Их дуулга" болох Америкийн нээлттэй тэмцээн наймдугаар сарын 25-нд Нью-Йорк хотноо эхэлсэн билээ. Тус тэмцээний эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн шигшээд АНУ-ын Серена Уильямс, Данийн Возняки нар шалгараад байсан. Шигшээ тоглолт өчигдөр болж, дэлхийн манлай теннисчин Серена ялалт байгуулжээ.

Өчигдөр буюу есдүгээр сарын 7-нд шигшээ тоглолтыг үзэхээр дэлхийн алдартай жүжигчин, дуучин, спортын одод Нью-Йорк хотын Arthur Ashe цэнгэлдэх хүрээлэнд хүрэлцэн иржээ. Тэдний фото агшнаас хүргэж байна.

Америкийн нээлттэй тэмцээний аварга Серена Уильямс нутгийн кортон дээр таван удаа түрүүлэхдээ сүүлийн гурван жил дараалан аваргын цомыг өргөөд байна.

Jeanne Moutoussamy-Ashe

Дуучин Gladys Knight

 

Жүжигчин Joseph Gordon Levitt

 

Нэрт жүжигчин Robert Redford

2003 оны "Америкийн нээлттэй тэмцээн"-ий аварга АНУ-ын нэрт теннисчин асан Энди Роддик.

 

Жүжигчин Peter Sarsgaard

 

Нийт 38 сая ам.долларын шагналын сантай тус тэмцээн өнөөдөр эрэгтэйчүүдийн ганцаарчилсан ангилалын шигшээ тоглолтоор өндөрлөнө.

Ч.ШАРХҮҮ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж