Хүчтэй шуурганы улмаас Мичиган ба Иллинойс мужийн 600 мянга гаруй байр байшингийн цахилгаан тасарсан байна гэж Reuters дамжуулжээ.
Халуун орны шуурга эх газраар дайрсны улмаас нэг эмэгтэй булгарсан модонд дарагдан амиа алдсан байв. Мөн нэг эрэгтэй үрэгдсэн мэдээ байна.
Цахилгааны компаниудын ажилчид хүчтэй шуурга, аянга цахилгааны ул мөрийг арилгахаар оролдож байна.
Цаг уурын үзэгдэл баасан гаригаас эхлэн АНУ-ын баруун хойд мужийг дайран орж ирсэн ба зарим газар салхины хурд 120 км цаг хүрч байлаа.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР