Чацаргана нь исгэлэн, эхүүн амттай, бүлээн чанартай, хуурай, тослог жимс юм.
Ханиадыг зогсоох, цусыг шингэрүүлэх, бадган борыг дарах чадалтай. Хүний биеийг эрүүлжүүлж, зүрх судасны системийн эргэлтийг сайжруулдаг. Эмчилгээнд голдуу уушигны архаг, цэр ховхрохгүй, цусан бэтэг, сарын тэмдэг хоригдсон, бор өвчин, борын бэтэг зэрэг өвчнийг эмнэхэд хэрэглэж байна.
Уг жимс нь маш бага хэмжээний нягтралтай уураг агуулдаг бөгөөд артерийн судасны хана гэмтэхээс хамгаална. Судсыг хамгаална. Судасны хатуурал болон зүрхний өвчнөөс урьдчилан сэргийлнэ. Судлаачид судалсны үндсэн дээр 8 ш чацаргана жимс нь биеийн тамирын үед гэмтсэн эд эсийг эдгээдэг чадалтай болохыг тогтоожээ. Исгэлэн амттай хүйтэн чанартай. Мөн маш их хэмжээний уураг, хүчил, витамин, кальци, фосфор, магни, натри зэрэг хүний биед зайлшгүй шаардлагатай элементүүдийг агуулдаг. Ходоодыг эрүүлжүүлж, гэдсийг цэвэрлэн, уушгийг зөөллөж, цусыг төлжүүлэн, өтгөн шингэнийг тохируулж, дэлүүг эрүүлжүүлэх зэрэг олон чадалтай.