Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны Баатархайрханы хэсэгт шинээр суурьшсан 700 гаруй өрхийг цахилгааны шинэ эх үүсвэрт холбуулах ажлыг хийлгэж, шинээр дэд станц суурилуулсан байна. Тус хорооныхон цахилгаангүйгээс хүнд нөхцөлд амьдарч байсан юм.
Мөн тус дүүргийн 5 болон 22 дугаар хороодын зааг Монелийн уулзварын авто замын өргөтгөл, 8, 10, 23 дугаар хороодын нутаг дэвсгэр Улиастайн голын дагуух авто замыг сайжруулан 9 дүгээр хороо /Шар хадны эцэс/ -ны засмал замтай шууд холбох ажил хийгдэж байгаа ажээ.
Г.НАРАН