Монголчуудын хувьд газар зүйн байршил, цаг агаар, нүүдлийн соёл иргэншлээсээ шалтгаалан малын махыг түлхүү хэрэглэж байсан ч нийгэм цаг үе өөрчлөгдөхийн хэрээр хүнсний хэрэглээ ч даган өөрчлөгдөж байна. Суудлын ажил эрхлэлт ихсэж, хөдөлгөөн багасаж байгаа өнөө үед зорилго тавин дасгал хийж, хүнд хоолноос татгалзан, эрүүл амьдралын хэвшлийг эрхэм болгох нь зүйтэй. Гэсэн хэдий ч татгалзаж болохгүй амин дэм бол уураг байдаг. Уургыг бид мах, сүү, өндөгнөөс голчлон авдаг.
Өнгөрсөн сард хийсэн махны хэрэглээний судалгаагаар ихэнх өрх таван хошуу малын махнаас гадна тахиа, загас зэрэг уургаар баялаг ч өөх тос багатай, шингэц сайтай махыг хэрэглэх нь олширсон байна. Гэхдээ худалдан авалтандаа тухайн бүтээгдэхүүний гарал үүслийг төдийлөн анхаардаггүй болох нь тогтоогджээ. Тэгвэл мах худалдан авахад юуг голчлон анхаарах вэ?
Мах махан бүтээгдэхүүнийг сонгохдоо гарал үүсэл, эрүүл ахуйн байдал зэргээс гадна хаана ямар тэжээлээр тэжээсэн, техникийн болон мал эмнэлгийн үйлчилгээ зэргийг анхаарах нь зүйтэй.
JBS корпораци нь 1855 онд Бразил улсад байгуулагдсан, дэлхийд алдартай Pilgrim's Pride, Swift & Company, Hicks, Muse, Tate & Furst, Smithfield Foods, Grupo Bertin, Hillshire Brands Co компаниудыг эзэмшдэг бөгөөд нийт 150 гаруй өөрийн тахиа, гахай, үхэр үржүүлэх, тэжээл үйлдвэрлэх, боловсруулах үйлдвэрүүдтэй, дэлхийн хүнсний аюулгүй байдлыг хянахад хүлээн зөвшөөрөгдсөн 4 аудитын нэг болох Британы худалдааны консорциум (BRCA)-аар магадлан итгэмжлэгдсэн, нийт 110 улсад өөрийн бүтээгдэхүүнээ нийлүүлдэг, дэлхийн хамгийн том мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэгч, экспортлогч компани юм.
JBS корпораци өөрийн бүтээгдэхүүнээ дэлхийн сая сая хэрэглэгчдэд хүргэдэг учраас түүний чанарыг хамгийн сайн байлгахын тулд компанийнхаа стратеги бодлогын хүрээнд улаан буудай эрдэнэ шиш, шар буурцаг болон бусад үр тариа зэрэг зөвхөн байгалийн гаралтай бүтээгдэхүүнээр тэжээлээ үйлдвэрлэдэг.
Тийм ч учраас салбартаа тэргүүлэгч болж хойд болон өмнөд Америк, Eвропын холбооны улсууд, Япон, Солонгос гээд хүнсний эрүүл ахуйн өндөр стандарттай улс орнуудад тахиа, үхэр, гахайн мах, махан бүтээгдэхүүнийг их хэмжээгээр нийлүүлдэг аж.
2012 оноос дэлхийн шилдэг JBS корпорацийн албан ёсны төлөөлөгчөөр салбартаа тэргүүлэгч, үндэсний шилдэг үйлдвэрлэгч НВЦ ХХК сонгогдон, хамтран ажиллаж байна.