Ерөнхийлөгчийг бизнес, урлагийнхан дагалдана

Хуучирсан мэдээ: 2011.05.18-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгчийг бизнес, урлагийнхан дагалдана

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн ОХУ-д хийх айлчлал энэ сарын 30-наас зургадугаар сарын 3 хүртэл үргэлжлэх бололтой байна. Тэрбээр ОХУ-ын Халимаг, Тувад зочлохоор болсон тухай өмнө нь мэдээлсэн. Тэгвэл Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж мөн айлчлалынхаа хүрээнд Санкт-Петербург хотод ажиллаж, соёлын арга хэмжээнд оролцох аж. Бас Москвад эдийн засаг, худалдааны чиглэлийн уулзалт, яриа өрнүүлэх зэрэг олон арга хэмжээнд оролцох юм байна. Түүний айлчлалыг бизнес, урлагийн төлөөлөгчид дагалдах ажээ.

                    Д.ОЮУН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж