Баянхошуунд хоёр хэсэгт зам хаалаа

Хуучирсан мэдээ: 2014.09.08-нд нийтлэгдсэн

Баянхошуунд хоёр хэсэгт зам хаалаа

Хувьсгалчдын гудамж буюу Зурагтын шинэ эцсийн буудлаас Баянхошууны уулзвар хүртэлх 4.6 км авто замыг өргөтгөн шинэчилж байгаа юм. Дээрх ажилтай холбоотойгоор Баянхошууны Жанцангийн уулзвараас Баянхошууны эцэс, мөн Жанцангийн уулзвараас Тойрог хүртэлх 1 км авто замын хөдөлгөөнийг өнөөдөр 06.00 цагаас эхлэн хаагаад байна. Замыг энэ сарын 15-ныг хүртэл долоо хоног хаах юм. Энэ хугацаанд “Экспресс зам” компани дээрх чиглэлийн авто замуудыг өргөтгөн шинэчилнэ.

Г.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж