iPhone 6-гийн жинхэнэ зургууд цацагдсан уу?

Хуучирсан мэдээ: 2014.09.08-нд нийтлэгдсэн

iPhone 6-гийн жинхэнэ зургууд цацагдсан уу?

Маргааш буюу есдүгээр сарын 9-ны мягмар гаригт Apple компани шинэ бүтээгдэхүүний танилцуулгаа хийх гэж байгаа билээ. Харин тэр танилцуулгаас урьдаж, шинэ загварын iPhone ухаалаг гар утасны зургууд болон бичлэгийг Хятадын сайтад тавьсан тухай технологийн бүхий л сайтууд мэдээлж байна.

BGR сайтад мэдээлснээр угдээрх хятад сайтад нийтлэгдсэн зураг, бичлэг нь жинхэнэ iPhone 6 ухаалаг гар утасных байх магадлал тун өндөр байгаа аж.

Маш ихээр нууцлаж, хоног тоолон хүлээлгэсэн Apple компанийн танилцуулага ингээд утгагүй боллоо хэмээн дээрх сайтад бичсэн байна. Хятадын сайтад нийтлэгдсэн бичлэгийг үзэхийг хүсвэл доорх холбоосоор ороорой.

http://www.meipai.com/media/116846390

Т.БИЛГҮҮН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж