ЕХ хар жагсаалтаа өргөтгөхөөр шийдэв

Хуучирсан мэдээ: 2014.09.06-нд нийтлэгдсэн

ЕХ хар жагсаалтаа өргөтгөхөөр шийдэв

EPA/OLIVIER HOSLET

 

Европын холбоо Украины зүүн хэсэгт хүчирхийллийг даамжруулж байгаа буруутай хүмүүсийн хар жагсаалтыг өргөтгөнө гэж ЕХ-ны  гадаад бодлогын албанаас мэдээлэв.

 

"Хоригийн багц арга хэмжээнд  сахүүгийн зах зээлийн оролцоо, батлан хамгаалах зориулалтын бараа бүтээгдэхүүн, давхрар зориулалтын болон өндөр технологи зэрэгтэй холбоотой хязгааллалт  орж байгаа. Мөн шинэ хариуцлагатнуудыг жагсаалтад багтаана” гэж дипломат эх сурвалж мэдээлэв.

 

Оросын эсрэг шинэ арга хэмжээ нь есдүгээр сарын 9-ноос эхлэн хэрэгжиж эхлэх юм байна. ЕХ-ны тэргүүн Херман Ван Ромпей, Жозе Мануэл Баррозу нар Оросын эсрэг хориг арга хэмжээг  даваа гаригт авна гэж мэдэгдсэн байлаа.

 

Одоо Европын холбооны хар жагсаалтад 95 хувь хүн, 23 хуулийн этгээд багтаад байгаа юм.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР


 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж