ЕХ Оросын нефтийн салбарын эсрэг хориг бэлтгэв

Хуучирсан мэдээ: 2014.09.06-нд нийтлэгдсэн

ЕХ Оросын нефтийн салбарын эсрэг хориг бэлтгэв

Фото: МаксимКимерлинг / "Коммерсантъ»

 

Европын холбоо Оросын нефтийн салбарт нь хамааралтай  шинэ хоригийг бэлтгэж байна гэж The Financial Times сонин Еврокомиссийн  дэмжсэн бичиг баримтад тулгуурлан бичсэн байна.

 

Оросын нефтийн компаниудыг  хөрөнгийн зах зээлдээ орохыг  ЕХ хязгаарлах болно гэж сонин өгүүлэв. Өмнөх хоригоор Оросын төрийн банкуудад тийм хориг тавигдсан юм. Наад зах нь их наядаас доошгүй хөрөнгөтэй, нефтийн нийлүүлэлт болон тээвэрлэлтээс орлогынхоо тал хувийг олдог том компаниуд хоригт орох бололтой. FT сонины тооцоогоор, "Роснефть», "Газпромнефть», "Транснефть» энэ хоригт хамрагдаж магадгүй ажээ Харин "Лукойл» эсвэл  "Сургутнефтегаз» компаниуд хувь хүнийх учраас хоригт хамрагдахгүй ажээ.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж