Уралдаанд Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын гоцлол дуучин Э.Амартүвшин, СУИС-ийн оюутан Ч.Энхтайван, “Опера” дээд сургуулийн оюутан Ж.Бямбажав нар авьяас, ур чадвараа сойх аж. Эл уралдаанд 17-32 насны хөгжимчид, 17-34 насны дуучдыг оролцуулдаг нь залуу уран бүтээлчдийн ур чадварыг дээшлүүлэх зорилго агуулдагтай холбоотой юм. Сонгодог урлагийн олимп гэгддэг П.И.Чайковскийн нэрэмжит уралдаанд энэ удаа 120 гаруй уран бүтээлч оролцохоор бүртгүүлжээ.
Уралдаанд оролцож буй эмэгтэй дуучдыг Елена Образцова, эрчүүдийг Плачидо Доминго, төгөлдөр хуурчдыг Ван Клинберн, хийлчдийг Анна Софи Муттер, морин хийлчдийг Брунелло Марио зэрэг дэлхийн алдартай уран бүтээлчид шүүх юм байна.