Өмнөговьд хүүхдүүд хоолонд хорджээ

Хуучирсан мэдээ: 2014.09.05-нд нийтлэгдсэн

Өмнөговьд хүүхдүүд хоолонд хорджээ

Өмнөговь аймгийн Ханбогд суманд сургууль, цэцэрлэгийн 69 хүүхэд хоолны хордлогод орж, таван хүүхдийн бие хүндэвтэр байгаа аж. Тэднийг эмнэлэгт эмчилж байгаа бол 64 хүүхэд нь гэрээр эмчийн хяналтад дэглэм сахиж буй юм байна.

Хоолны хордлого авсан хүүхдүүдийн олонхи нь цэцэрлэгийн насныхан аж. Үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор аймгийн Мэргэжлийн Хяналтын газрын эрүүл ахуйн улсын байцаагч нар Ханбогд суманд ажиллаж, сүүлийн хоёр өдрийн хоол, хүнсний бүтээгдэхүүнээс дээж авч, лабораторын шинжилгээнд өгчээ. Шинжилгээний хариу ирэх долоо хоногийн даваа гаригт гарах юм байна.

В.ТУЯА

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж