УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Компаниудын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхээр төлөвлөөд байв. Гэвч МАН-ын бүлгийнхэн долоо хоногийн хугацаатай завсарлага авлаа. Байнгын хороогоор хэлэлцүүлэхийн өмнө дахин ярьж нягтлах зүйл бий хэмээн тус бүлгийнхэн үзжээ. Энэхүү шалтгаанаар хуулийн төслийн хэлэлцүүлгийг ирэх долоо хоног хүртэл хойшлуулав.
Д.ОЮУН