НАТО саммит: Расмуссены гол мэдэгдлүүд

Хуучирсан мэдээ: 2014.09.05-нд нийтлэгдсэн

НАТО саммит: Расмуссены гол мэдэгдлүүд

EPA/OLIVER HOSLET

 

НАТО-гийн ерөнхий нарийн бичгийн дарга Андерс Фог Расмуссен пүрэв гаригт Украины зэвсэгт мөргөлдөөнийг энхээр зохицуулах Оросын саналд таатай бишээр хандлаа. Саммитийн өмнө Ньюпортад мэдэгдэл хийхдээ тэр Оросын саналыг “энхийн” хэмээн нэрлээд Украины байдлыг бусинуулж, хурцатгаж байна хэмээн Москваг буруутгалаа. Гэхдээ Оростой харилцаагаа хөгжүүлэх улс төрийн болон дипломат сувгууд нээлтэй хэвээр байгаа гэж тэр мэдэгдсэн байв.

 

Оростой харилцах харьцаа болон Украины байдлын талаар

 

"Нэгдүгээрт, энхийн гэж нэрлэгдсэн төлөвлөгөөнийх нь тухайд ярья. Украины сөргөлдөөнийг энхийн замаар шийдэх  бүхий л оролдлогыг бид нааштайгаар дэмжин хүлээн авна. Үүнийг хэлэхийн зэрэгцээ, тэнд юу болж байгаа нь үнэн хэрэгтээ чухал гэдгийг би бас хэлэх ёстой. Харамсалтай нь, Орос Украины зүүн хэсгийн байдлыг бусинуулахаа үргэлжлүүлж байна”.

 

"Бид Украины хилээс цэргээ татахыг,  зэвсэг, дайчдын урсгалаа хаахыг, Украины зэвсэглэсэн дайчдыг дэмжихгүй байхыг мөн түүнчлэн  улс төрийн зохион бүтээх үйл ажиллагаанд нь оролцохыг Орост уриалсаар байна” хэмээн Расмуссен мэдэгдэв.

 

Владимир Путины санаачлага

 

Владимир Путин ба Петр Порошенко хоёрын лхагва гаригт утсаар  ярилцсаны дагуу Украины  сөргөлдөөнийг зохицуулах долоон заалт бүхий энхийн төлөвлөгөөг Кремлийн сайтад тавьсан байлаа. Эхний ээлжид “давшилтын идэвхтэй ажиллагаануудыг Донецк, Луганскийн чиглэлд зогсоох. Хоёрдугаарт нь Украины хүчнийхний анги нэгтгэлүүдийг татах мөн гал зогсоох дэглэмийг  хянах механизмуудыг бий болгох, хүмүүнлэгийн коридоруудыг бий болгох. Зүүн Украины дэд бүтцийг засварлан сэргээх  зэрэг санаануудыг уг баримтад  тавьсан байлаа. Москвагийн саналыг эвсэл сонирхон хүлээн авсан гэж НАТО-гийн удирдлагад ойр эх сурвалж  хэлсэн байв.  Гэхдээ  эвсэл өмнө шаардсан шаардлагуудаа Орост тулгасаар байгаа юм.

 

Оростой харилцаагаа хөгжүүлэх улс төрийн болон дипломат сувгууд нээлттэй хэвээр байгаа

 

НАТО-гийн өмнө  тулгарч байгаа заналуудын талаар Раммуссен ярихдаа, “Бид эрс хувирсан орчинтой тулгарлаа. Зүүн зүгт Орос Украинд довтолж байна” гэж  мэдэгдэв.

 

"Орос нь НАТО-тай хийсэн гэрээнийхээ суурь заалтыг зөрчлөө. Гэсэн ч бид түүнд тусгагдсан Европ дахь аюулгүй байдлын байгуулалтыг барьсаар байна. Үнэндээ бид Орос, НАТО хоёрын хамтын ажиллагааны бараг бүх хөтөлбөрүүдээ зогсоохоор шийдсэн. Гэхдээ Оростой харилцаагаа хөгжүүлэх улс төрийн болон дипломат сувгууд нээлтэй хэвээр байгаа” гэж тэр хэлэв.

 

Украинтай хамтран ажиллах талаар саммитад оролцогсод Петр Порошенкотай уулзан ярилцаад хамтарсан тунхаглал гаргана гэлээ.

 

Андерс Фог Расмуссен Иракийн талаар хэлэхдээ, НАТО-д исламын дайчидтай хийж байгаа тэмцэлдээ оролцуулах  санал ирээгүй. Хэрэв Иракийн Засгийн газар эвсэлд хандвал түүнийг авч үзнэ гэсэн байв.

 

Афганистаны талаар тэр ярихдаа, оны сүүлч гэхэд эвслийн хүчний тус улсад байх гэрээнд гарын үсэг зурна гэж найдаж буйгаа хэлжээ.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж