Голомт банк дэд бүтцийн салбарт хамтарна

Хуучирсан мэдээ: 2011.05.18-нд нийтлэгдсэн

Голомт банк дэд бүтцийн салбарт хамтарна

Монгол улсын зам тээвэр, барилга, дэд бүтцийн салбарын  хөгжлийг хурдасгаж, энэ салбарт үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгжүүдийн санхүүгийн асуудалд хамтран ажиллах чиглэлээр  ЗТБХБЯ өнөөдөр Голомт банктай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.

ЗТБХБЯ Голомт банкинд итгэл хүлээлгэн өмнө нь авто замын салбарын санхүүжилтын асуудал дээр хамтран ажиллаж ирсэн бөгөөд энэ удаад хамтын ажиллагааны хүрээ өргөжиж Голомт  банк зам тээвэр, барилга, дэд бүтцийн чиглэлээр үйл ажиллагаа явуулах, тэдгээрийг барих, засварлах тусгай зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгж компаниудын өөрсдийнх нь хүсэлтийн дагуу судалгаа хийж тендерийн баталгаа, урьдчилгаа төлбөрийн баталгаа, гүйцэтгэлийн баталгааг тус тус гаргаж бизнесийн зээл олгох юм.

Харин Зам, тээвэр барилга хот байгуулалтын яам, өөрийн эрхлэх асуудлын хүрээний авто зам, тээвэр, барилга, дэд бүтцийн асуудал эрхэлсэн мэргэжлийн байгууллагууд тэдгээрийн  талаархи дүрэм, журам, стандарт, технологийн талаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх,сургалт зохион байгуулахад дэмжлэг туслалцаа үзүүлэн ажиллах юм. Хоёр байгууллагын хамтын ажиллагааны үр дүнд дээрх салбаруудын санхүүжилтийн мэдээлэл солилцоо сайжирч, санхүүгийн үйлчилгээ илүү түргэн шуурхай болж, зам тээвэр, барилга, дэд бүтэцтэй холбоотой санхүүжилт нэмэгдэх олон давуу талтай юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж