Өдөрт 1-5 аяга кофе тогтмол уудаг бүсгүйчүүд хөхний хорт хавдар тусах эрсдэл харьцангуй бага байгааг Шведийн судлаачид тогтоолоо. Кофений найрлаганд байдаг бодис хавдраас хамгаалах онцгой үүрэг гүйцэтгэж байгааг тэд олж мэджээ.
Судалгаанд 50-74 насны 5929 эмэгтэй хамрагдсан бөгөөд тэдний таль хувь нь хөхний хавдраар өвчилсөн хүмүүс. Өдөрт 5 аяга кофе уудаг эмэгтэйчүүд өдөрт нэг аяга уудаг ба огт кофе уудаггүй эмэгтэйчүүдээс хөхний хавдраар өвчлөх магадлал 33-57 хувиар бага байв. Кофе чухам ямар үйлчилгээ үзүүлэн, хавдраас хамгаалдгийг одоо эрдэмтэд үргэжлүүлэн судалж байна. Мөн нэгэнт хавдраар өвчилсөн тохиолдолд кофе ямар нэг нөлөө үзүүлэх үгүйг ч судална.