Х.Баттулга Г.Батхүүтэй “үзэх үү”?

Хуучирсан мэдээ: 2014.09.05-нд нийтлэгдсэн

Х.Баттулга Г.Батхүүтэй “үзэх үү”?

УИХ-ын гишүүн Х.Баттулга өмнөх парламентын үед дэмжлэг авч чадалгүй унаж байсан хуулийн төслөө дахин мэдүүлж, Г.Батхүү гишүүнтэй нэгийгээ үзэхээр шийдсэн тухай яриа Төрийн ордонд тархаж эхлэв.

Тэрээр архины үйлдвэр эрхэлдэг хийгээд ийм бизнест хувьцаа эзэмшдэг эрхмүүдийг УИХ-д нэр дэвшүүлэхгүй байх хуулийн төслийг санаачлан УИХ-д өргөн мэдүүлсэн ч ажлын хэсгийн төвшинд ч дэмжлэг авч чадалгүй унаж, байнгын хороо руу орж ирж чадалгүйгээр 2012 оны УИХ-ын сонгууль тулж байсан юм. Харин хуулийн төслийг санаачлагч Х.Баттулга УИХ-ын намрын чуулганаар өргөн мэдүүлж “цахиур” хагалах болсон тухай дуулдаж байна.

Өмнө хуулийн төслийг нь дэмжих фракцигүйгээс унасан бол одоо харин төслөө дэмжүүлэх багийг бүрдүүлж байгаа гэнэ шүү.

Г.ШАРХҮҮ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж